2025-04-24
Backtesting гэдэг нь таны боловсруулсан арилжааны стратегийг өнгөрсөн үнийн хөдөлгөөн дээр турших үйл явц юм. Энэ нь тухайн стратеги бодит нөхцөлд хэр үр дүнтэй байсныг шалгах боломжийг олгодог.

Жишээ: Та “50 moving average дээр тулсан үед худалдан авна” гэсэн стратегитэй байлаа гэж үзье. Тэгвэл өнгөрсөн 1 жилийн график дээр энэ нөхцөл үүсэх болгонд орсон бол яасан бэ гэдгийг гараар эсвэл программ ашиглан шалгах нь backtesting юм.
Давуу тал
Стратегийн үр дүнг шалгах: Ашигтай эсэхийг харах, алдаа илрүүлэх
Эрсдэлгүй тест: Бодит мөнгө оруулахгүйгээр стратеги турших
Сэтгэлзүйг бэлдэх: Стратеги баталгаатай бол итгэлтэй арилжаа хийхэд тусална
Сайжруулалт хийх: Хамгийн үр дүнтэй нөхцлийг олж, стратегиа боловсронгуй болгох
Хэрвээ танд код бичих чадвар байвал Python, Pine Script (TradingView), MQL4/5 (MetaTrader) ашиглан автомат backtest хийх боломжтой.
Үзүүлэлт
Win rate: Хэдэн % арилжаа амжилттай болсон
Average R:R: Дундаж ашиг:алдагдлын харьцаа
Max Drawdown: Хамгийн их дараалсан алдагдал
Total trades: Нийт хэдэн арилжаа туршсан
Profit factor: Ашигтай арилжаа / алдагдалтай арилжаа
Жич: 60%+ win rate, 1:2 буюу түүнээс дээш RR харьцаа нь ерөнхийдөө сайн үзүүлэлтэд тооцогдоно.
Backtesting бол таны арилжааны “сорилго” юм. Амжилттай стратеги гэдэг нь зөвхөн сайн санаа биш, харин туршиж баталгаажсан, өгөгдөл дээр суурилсан систем байдаг. Та энэ аргаар арилжааны шийдвэрээ илүү итгэлтэй, үндэслэлтэй гаргаж чадах болно.

2026-06-16
Candlestick Pattern-уудыг бодитоор ашиглах нь
candlestick pattern бол форекс арилжааны маш хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн ....

2026-05-28
Дансаа шатаахаас хамгаалах 5 арга
Дансаа хамгаална гэдэг ашиг олохоос дутахгүй чухал чадвар юм. Учир нь зах зээл ....

2026-05-21
Smart money concept гэж юу вэ?
Smart money concept гэдэг нь institutional оролцогчдын логик хөдөлгөөнийг ойлгож тэдний мөрөөр....

2026-05-19
Мэргэжлийн арилжаачин хэрхэн арилжаанд оролцдог вэ
Мэргэжлийн арилжаачид зах зээлийг батлах гэж оролддоггүй. Тэд зөв байхыг бус ашигтай байхыг....

2026-05-18
Та яагаад байнга stop loss-д өртдөг вэ?
Stop loss-ийг зөв ашиглаж сурсан хүн л урт хугацаанд мэргэжлийн трейдер болж чаддаг.....