2025-05-16
Хэлбэлзэл буюу Volatility гэдэг нь хөрөнгийн үнэ тодорхой хугацаанд хэдий хэр хэмжээгээр өөрчлөгдөж байгаа үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх хувьцаа, валют, түүхий эд зэрэг үнэт цаасны ханш хэр их, хэр хурдан өөрчлөгдөж байгааг хэмжихэд ашиглагддаг ойлголт.

Хэлбэлзэл их байх нь тухайн хөрөнгийн үнэ богино хугацаанд огцом өсөх, буурах хөдөлгөөнтэй байгааг илэрхийлдэг бол хэлбэлзэл бага байх нь харьцангуй тогтвортой үнэ ханштай байгааг илтгэнэ.
Өнгөрсөн үеийн үнийн хөдөлгөөнийг тооцож гаргасан статистик үзүүлэлт. Өнгөрсөн 30, 60, 90 хоногт ханш хэр савлаж байсныг харуулдаг.
Зах зээлийн оролцогчдын ирээдүйн үнийн хэлбэлзэлд өгч буй хүлээлт дээр үндэслэн тооцдог. Ихэвчлэн дериватив (опцион, фьючерс) зах зээлд ашиглагддаг.
Хэлбэлзэл их үед үнэ маш хурдан өөрчлөгддөг тул арилжаачдын ашгийн боломж ихэсдэг ч мөн адил алдагдлын эрсдэл нэмэгддэг. Ялангуяа хөшүүрэг (leverage) ашиглаж байгаа үед алдагдлын хэмжээ огцом өсөх эрсдэлтэй.
Туршлагатай арилжаачдын хувьд зах зээлийн өндөр хэлбэлзлийг ашиглан богино хугацаанд өндөр ашиг олох боломж бий. Гэхдээ энэ нь зөвхөн нарийн дүн шинжилгээ, эрсдэлийн хяналттай үед үр дүнтэй байдаг.
Хэлбэлзэл ихэсч байгаа нь ихэнх тохиолдолд зах зээлийн тодорхой бус байдал, эдийн засгийн огцом өөрчлөлт, улс төрийн тогтворгүй байдал эсвэл зах зээлийн мэдрэг мэдээ мэдээлэл гарсантай холбоотой байдаг. Энэ нь арилжааны стратегийг хурдан өөрчлөх шаардлагатай болгодог.
Хэлбэлзлийн түвшин өсч байгаа үед арилжаачид болгоомжтой, хамгаалалтын стратеги ашиглах хандлагатай болдог. Харин хэлбэлзэл багатай үед тогтвортой өсөлт буюу уналт хүлээх магадлалтай гэж үздэг.
Жишээ: Хэрвээ хөрөнгийн үнэ 100 төгрөг, стандарт хазайлт нь 5 гэвэл үнэ ихэнх тохиолдолд 95-105 төгрөгийн хооронд хэлбэлздэг.
Хэлбэлзэл зөвхөн тоон хэмжүүр биш, сэтгэл зүйн хүчтэй нөлөө үзүүлдэг:
Хэлбэлзэлтэй үед ашиглаж болох бусад стратегиуд
Та валютын зах зээл дээр USD/JPY хослолыг арилжаалж байна гэж бодъё.
Хэлбэлзэл бол зах зээлийн салшгүй хэсэг бөгөөд арилжааны ашгийн боломж, мөн эрсдэлийн эх үүсвэр юм. Хэлбэлзлийн түвшинг зөв үнэлж, тухайн нөхцөлд тохирсон арилжааны стратеги боловсруулах нь амжилттай арилжааны үндэс болдог. Зах зээл хэлбэлзэлтэй үед хурдан хожих ч боломжтой, гэхдээ хурдацтай алдах ч магадлалтайг хэзээ ч мартаж болохгүй.

2026-04-13
Stop loss-ыг хаана байрлуулах ёстой вэ?
Stop-loss нь форексийн арилжааны хамгийн их яригддаг, хамгийн бага ойлгогддог хэрэгслийн нэг юм....

2026-04-10
Ашигтай арилжааны систем хэрхэн бүтээх вэ? Scalping vs swing vs day trading
Ашигтай арилжааны систем нь индикатор, хэрэгсэл биш, энэ нь шийдвэр гаргалтыг бүтэцжүүлсэн тогтолцоо....

2026-04-09
Overtrading гэж юу вэ? Хэрхэн түүнийг зогсоох вэ?
Мэргэжлийн арилжаачин болох гэдэг нь олон арилжаа хийх биш, харин тохиромжтой арилжаа хийх чадвар....

2026-04-07
Хөшүүрэг (leverage) гэж юу вэ? Давуу тал ба Эрсдэл
Хөшүүрэг нь таны данснаас өөр хэмжээний позиц барих боломжийг олгодог брокерийн нөхцөл бөгөөд 1:100....

2026-04-06
Трендийг хэрхэн зөв тодорхойлох вэ?
Тренд гэдэг нь зах зээлийн ерөнхий чиглэл юм. Гэхдээ энэ тодорхойлолт дангаараа хангалтгүй.....