2026-03-11
Дэлхийн эдийн засаг өдөр бүр өөрчлөгдөж, улс орнуудын валютын ханш байнга хөдөлж байдаг. Энэ хөдөлгөөн нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудад ашиг авчирдаггүй бөгөөд интернет технологийн ачаар хувь хүмүүс ч мөн валютын зах зээл дээр оролцож, ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжтой болсон.

Форекс буюу валютын зах зээл нь дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээлд тооцогддог. Өдөр бүр хэдэн их наяд ам.долларын арилжаа явагддаг бөгөөд энэ нь хувьцаа болон криптовалютын зах зээлүүдийг нийлүүлснээс ч хэд дахин том хэмжээтэй байдаг. Энэ хэмжээний арилжаа явагддаг учраас форекс зах зээл нь маш өндөр хөрвөх чадвартай, ханшийн хөдөлгөөн идэвхтэй, боломж ихтэй зах зээл гэж үздэг.
Гэхдээ форекс зах зээл дээр амжилттай ажиллах нь зөвхөн аз эсвэл таамаглал дээр тулгуурладаг зүйл биш юм. Арилжаанд оролцохын өмнө зах зээлийн бүтэц, валютын ханш хэрхэн хөдөлдөг, эдийн засгийн мэдээлэл хэрхэн нөлөөлдөг, график хэрхэн унших, эрсдэлээ хэрхэн удирдах зэрэг олон суурь ойлголтыг ойлгосон байх шаардлагатай.
Энэхүү нийтлэл нь форекс арилжааг сонирхож эхэлж байгаа хүмүүст зориулсан анхан шатнаас ахисан түвшинд хүрэх хүртэлх системтэй гарын авлага юм. Нийтлэл доторх хэсгүүд нь форекс зах зээлийн үндсэн ойлголтуудыг шат дараатайгаар тайлбарлах бөгөөд та өөрийн сонирхсон сэдвийг илүү гүнзгий судлах боломжтой.
Forex буюу “Foreign Exchange Market” гэдэг нь улс орнуудын валют арилжаалагддаг дэлхийн санхүүгийн зах зээл юм. Хэрэв та гадаад улс руу аялж, мөнгөө өөр валют руу сольж байсан бол үнэндээ форекс зах зээлийн маш жижиг хэсэгт оролцож байсан гэсэн үг.
Гэхдээ мэргэжлийн түвшний форекс арилжаа нь энгийн валют солихоос өөр байдаг. Трейдерүүд валютын ханшийн өсөлт, бууралтыг урьдчилан таамаглаж, тухайн хөдөлгөөнөөс ашиг олох зорилгоор арилжаа хийдэг. Жишээлбэл, хэрэв евро ам.долларын эсрэг өснө гэж үзвэл трейдер EUR/USD валютын хослол дээр худалдан авах буюу buy арилжаа хийж болно. Харин евро сулрах магадлалтай гэж үзвэл sell буюу зарах арилжаа хийдэг.
Форекс зах зээл нь бусад санхүүгийн зах зээлүүдээс ялгаатай нэг онцлогтой. Энэ нь төвлөрсөн нэг бирж дээр ажилладаггүй. Харин дэлхий даяар байрлах банкууд, санхүүгийн байгууллагууд болон брокеруудын хоорондох электрон сүлжээгээр дамжин арилжаа явагддаг. Ийм бүтэцтэй учраас форекс зах зээл бараг 24 цагийн турш ажилладаг.
Өдөр тутмын арилжааны ихэнх хэсэг нь дэлхийн санхүүгийн дөрвөн том төвөөр дамжин явагддаг. Эдгээр нь Сидней, Токио, Лондон, Нью-Йорк юм. Эдгээр зах зээлүүд ээлжлэн нээгддэг тул форекс зах зээл бараг тасралтгүй ажилладаг гэж хэлж болно.
Форекс зах зээлийн оролцогчид маш олон төрөлтэй байдаг. Үүнд төв банкууд, арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, том компаниуд болон хувь трейдерүүд багтдаг. Сүүлийн жилүүдэд технологийн хөгжлийн ачаар хувь хүмүүсийн оролцоо маш их нэмэгдсэн.
Форекс зах зээл олон трейдерүүдийг татдаг гол шалтгаан нь түүний уян хатан байдал болон боломжууд юм. Бусад санхүүгийн зах зээлүүдтэй харьцуулахад форекс зах зээл хэд хэдэн чухал давуу талтай.
Юуны өмнө энэ зах зээл маш өндөр хөрвөх чадвартай. Өдөр бүр их хэмжээний арилжаа явагддаг учраас зах зээл дээрх үнэ хурдан өөрчлөгдөж, трейдерүүд богино хугацаанд боломжийг ашиглах боломжтой болдог.
Мөн форекс зах зээл 24 цагийн турш ажилладаг нь хувь трейдерүүдэд маш тохиромжтой. Хэрэв та бүтэн цагийн ажилтай байсан ч оройн цагаар эсвэл өөрт тохиромжтой үедээ арилжаа хийх боломжтой.
Өөр нэг давуу тал бол leverage буюу хөшүүрэг юм. Хөшүүрэг нь трейдерүүдэд бага хэмжээний хөрөнгөөр илүү том хэмжээний арилжаа хийх боломж олгодог. Жишээлбэл, 1:100 leverage ашиглавал 1000 долларын хөрөнгөөр 100,000 долларын хэмжээтэй арилжаа хийх боломжтой.
Гэхдээ leverage нь хоёр талтай зэвсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь ашиг нэмэгдүүлэх боломжтой боловч алдагдлыг ч мөн хурдан өсгөх эрсдэлтэй.
👉 Дэлгэрэнгүй унших
Форекс арилжааны давуу талууд
Форекс зах зээлийн хамгийн сонирхолтой тал бол валютын ханш байнга хөдөлж байдаг явдал юм. Энэ хөдөлгөөн нь санамсаргүй биш бөгөөд ихэвчлэн эдийн засгийн болон улс төрийн хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг.
Жишээлбэл, хэрэв тухайн улсын эдийн засаг хурдан өсөж байвал тухайн улсын валютын эрэлт нэмэгдэж, ханш өсөх магадлалтай байдаг. Харин инфляц хэт өсөх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх зэрэг нөхцөл байдал валютын ханшийг сулруулах хандлагатай.
Форекс трейдерүүд ихэвчлэн дараах макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг анхаарч үздэг.
Эдгээр мэдээллийг трейдерүүд economic calendar ашиглан тогтмол хянаж, мэдээ гарах үеэр зах зээлийн хөдөлгөөнийг ажигладаг.
👉 Дэлгэрэнгүй
Форекс зах зээлд нөлөө үзүүлдэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд
Форекс зах зээл дээр хувь хүн шууд арилжаа хийх боломжгүй. Зах зээлд оролцохын тулд брокер платформ ашиглах шаардлагатай. Брокер нь таны арилжааны захиалгыг зах зээлд дамжуулж, арилжаа гүйцэтгэдэг зуучлагч юм.
Гэхдээ зах зээл дээр олон төрлийн брокер байдаг тул зөв сонголт хийх нь маш чухал. Найдвартай брокер сонгох нь таны хөрөнгийг хамгаалахаас гадна арилжааны туршлагыг илүү тогтвортой болгодог.
Брокер сонгохдоо хамгийн түрүүнд тухайн компанийн лиценз болон регуляцийг шалгах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах байгууллагуудаас лиценз авсан брокерууд илүү найдвартай байдаг.
Мөн арилжааны нөхцөлүүдийг анхаарч үзэх хэрэгтэй. Spread, execution speed, deposit болон withdrawal нөхцөлүүд нь трейдерүүдийн ашигт шууд нөлөөлдөг.
👉 Дэлгэрэнгүй
Форекс Брокер сонгохдоо анхаарах 5 хүчин зүйл
Форекс арилжаанд платформ маш чухал үүрэгтэй. Платформ нь трейдерүүдэд зах зээлийг ажиглах, график шинжлэх, арилжааны захиалга өгөх боломж олгодог.
Дэлхий даяар хамгийн өргөн ашиглагддаг платформуудын нэг бол MetaTrader юм. Энэхүү платформ нь хэрэглэгчдэд ээлтэй интерфэйстэй бөгөөд техникийн анализ хийх олон хэрэгсэлтэй.
MetaTrader платформ дээр трейдерүүд:
Мөн Expert Advisor буюу автомат арилжааны системүүдийг ашиглах боломжтой байдаг.
👉 Дэлгэрэнгүй
https://www.motcapital.com/mn/metatrader
Форекс арилжаанд амжилттай байх хамгийн чухал чадваруудын нэг бол график унших юм. График нь зах зээлийн хөдөлгөөнийг харах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга байдаг.
Ихэнх трейдерүүд candlestick chart ашигладаг. Энэ төрлийн график нь зах зээлийн хөдөлгөөнийг маш тодорхой харуулдаг.
Нэг лаа нь дараах дөрвөн мэдээллийг агуулдаг.
Лааны хэлбэр, өнгө, урт нь зах зээлийн сэтгэлзүйг илэрхийлдэг. Жишээлбэл, урт ногоон лаа нь худалдан авагчид давамгайлж байгааг илтгэнэ.
👉 Дэлгэрэнгүй
Форекс график чартуудыг хэрхэн унших вэ?
Форекс арилжаа анхлан суралцагч нарт зориулсан топ 5 чарт паттерн
Форекс зах зээлд ашиглах графикууд
Техник шинжилгээ нь ханшийн график дээр үндэслэн зах зээлийн ирээдүйн хөдөлгөөнийг таамаглах арга юм. Трейдерүүд өнгөрсөн үнийн мэдээллийг судалж, давтагддаг хэв маягуудыг ашиглан арилжааны шийдвэр гаргадаг.
Хамгийн түгээмэл техник шинжилгээний хэрэгслүүдэд support ба resistance түвшин, trendline, moving average, RSI зэрэг индикаторууд багтдаг.
Support түвшин нь үнэ буурах үед дэмжлэг үзүүлдэг түвшин бол resistance нь үнэ өсөх үед саад болдог түвшин юм. Эдгээр түвшин нь зах зээлийн эргэлтийн цэгүүдийг тодорхойлоход тусалдаг.
👉 Дэлгэрэнгүй
Шинэхэн форекс арилжаачдын заавал ашиглах 3 төрлийн шинжилгээний хэрэгсэл
Форекс зах зээлийн техник шинжилгээ гэж юу вэ?
Суурь шинжилгээ буюу фундаментал анализ нь санхүүгийн зах зээлийн хөдөлгөөнийг эдийн засгийн бодит хүчин зүйлүүд дээр үндэслэн тайлбарлах арга юм. Энэ арга нь валют, хувьцаа эсвэл бусад санхүүгийн активын үнэ яагаад өсөж, яагаад буурч байгааг ойлгоход чиглэдэг. Техникийн анализ нь график болон үнийн хөдөлгөөнд анхаардаг бол фундаментал анализ нь эдийн засаг, улс төр, санхүүгийн бодлого, макро мэдээлэл зэрэг хүчин зүйлүүдийг судалдаг.
👉 Дэлгэрэнгүй
Форекс зах зээлийн суурь шинжилгээ гэж юу вэ?
Суурь шинжилгээнд хамгийн их ашиглагддаг эдийн засгийн үзүүлэлтүүд
Арилжаа нь стратегигүйгээр амжилттай байх боломжгүй. Стратеги гэдэг нь зах зээлд хэзээ орох, хэзээ гарах, ямар нөхцөлд арилжаа хийхийг тодорхойлдог систем юм.
Сайн стратеги нь тодорхой дүрэмтэй байдаг. Энэ нь эмоцоор арилжаа хийхээс сэргийлж, трейдерүүдийг сахилга баттай ажиллахад тусалдаг.
Сүүлийн жилүүдэд quantitative болон factor based trading стратегиуд илүү түгээмэл болж байна.
👉 Дэлгэрэнгүй
5-3-1 дүрэм: Форекс арилжаа анхлан суралцагч нар зориулсан арилжааны стратеги
Multi-Factor Alpha: Форексийн factor-based портфолио байгуулах
Зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд стратегиа хэрхэн тохируулах вэ?
Форекс арилжаанд ашигтай байх хамгийн чухал хүчин зүйл бол risk management юм. Олон шинэ трейдерүүд стратегиас илүү эрсдэлийн удирдлагагүйгээс болж алдагдал хүлээдэг.
Мэргэжлийн трейдерүүд нэг арилжаанд дансны 1–2%-иас илүү эрсдэл авахгүй байх зарчим баримталдаг.
Stop loss ашиглах, position size-ийг зөв тооцоолох, leverage-ийг хэтрүүлэхгүй байх нь эрсдэлийг бууруулахад тусалдаг.
👉 Дэлгэрэнгүй
Форекс арилжаан дахь хамгийн түгээмэл эрсдэлийн удирдлагын стратегиуд
Өндөр хөшүүрэг ашиглах үед эрсдэлийг удирдах стратегиуд
Эрсдэлийн удирдлага гэж юу вэ? Аккаунтаа хамгаалах эхний алхам
Sharpe ratio болон Sortino ratio-г ойлгох нь
Форекс арилжаа нь асар их боломжтой зах зээл боловч амжилттай оролцохын тулд системтэй суралцах шаардлагатай. Зах зээлийн суурь ойлголт, анализ, стратеги, эрсдэлийн удирдлага зэрэг чадваруудыг шат дараатайгаар хөгжүүлснээр трейдерүүд илүү тогтвортой үр дүнд хүрч чадна.
Форекс зах зээлд амжилттай оролцох хамгийн сайн арга бол тасралтгүй суралцах, туршлага хуримтлуулах явдал юм.

2026-05-06
Яагаад трейдерүүд алдагдал хүлээдэг вэ?
Трейдерүүд алдагдал хүлээдэг нь ихэнхдээ стратеги муу учраас биш харин тархинд суурилсан....

2026-05-05
Fake breakout-ыг хэрхэн таних вэ?
Fake breakout нь форексийн хамгийн нийтлэг "урхи" боловч нарийн шинж тэмдгүүдийг мэддэг ....

2026-04-27
Price action гэж юу вэ? Support ба Resistance түвшинг хэрхэн зөв тодорхойлох вэ?
Хэдэн зуун мянган хүний айдас, шунал, найдвар, дахин хийх шийдвэр бүгд нэгдэж ханшийн хэв маягт....

2026-04-13
Stop loss-ыг хаана байрлуулах ёстой вэ?
Stop-loss нь форексийн арилжааны хамгийн их яригддаг, хамгийн бага ойлгогддог хэрэгслийн нэг юм....

2026-04-10
Ашигтай арилжааны систем хэрхэн бүтээх вэ? Scalping vs swing vs day trading
Ашигтай арилжааны систем нь индикатор, хэрэгсэл биш, энэ нь шийдвэр гаргалтыг бүтэцжүүлсэн тогтолцоо....