Ройтерс Мэдээ • Европ • 1 өдрийн өмнө
АНУ-ын өр $40 их наяд давж, алтны ханш $4,693-д дахин хүрлээ
Өнгөрсөн 10 хоногт дэлхийн макро эдийн засгийн салбарт хөрөнгө оруулагчид, арилжаачдын

Өнгөрсөн 10 хоногт дэлхийн макро эдийн засгийн салбарт хөрөнгө оруулагчид, арилжаачдын хүлээлтийг орвонгоор нь эргүүлсэн томоохон үйл явдлууд өрнөлөө. АНУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдал болон Төрийн сангийн өрийн дарамт түүнчлэн төв банкны шинэ бодлогын хүлээлт нь валютын болон түүхий эдийн зах зээлийг хүчтэй хэлбэлзүүллээ.
Ам.долларын уналт ба инфляцын эргэлзээ
8 сарын дунд үеэс эхлэн АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг гарч эхэлсэн нь Ам.долларын ханшид шууд дарамт үзүүлэв. Хэрэглээний үнийн индекс (CPI) 3.4% болж ялимгүй саарсан ч (Retail Sales) 0.6%-иар буурсан нь сүүлийн есөн сарын хугацаан дахь анхны агшилт болж, хөдөлмөрийн зах зээл суларч буйг илтгэв. Үүний нөлөөгөөр АНУ-ын Долларын индекс (DXY) унаж, Евро болон Британийн фунт стерлингийн эсрэг сүүлийн сарын доод түвшиндээ тулав.
Гэвч 8 сарын 26-ны өдөр АНУ-ын Худалдааны яамнаас танилцуулсан Төв банкны (Fed) инфляцын гол хэмжүүр болох Хувийн хэрэглээний зарлагын индекс (PCE) жилийн 3.7%-д хүрсэн нь хүлээлтээс илүү "халуун" гарч, зах зээлийг шоконд орууллаа. Энэ нь Холбооны Нөөцийн Сан хүүгээ яаран бууруулах боломжгүй, зарим шинжээчдийн үзэж байгаагаар дахин хүү нэмэх эрсдэлтэйг сануулснаар Ам.доллар богино хугацаанд сэргэв.
Алтны ханш 15%-иар өсөж, триллион ам.долларын түвшинд хүрэв
Валютын зах зээл дэх савлагаа ба АНУ-ын Төрийн сангийн өр $40 их наяд руу дөхсөнөөс үүдэлтэй засаглалын эрсдэл нь хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө буюу алт руу хошууран ороход хүргэв. Түүхий эдийн бирж дээр спот алтны ханш 8 сарын байдлаар 15%-ийн огцом өсөлт үзүүлж, сүүлийн гурван сарын дээд цэг болох 1 унци нь $4,680 ам.долларт хүрэв. Гэвч 8 сарын 26-нд PCE инфляцын мэдээлэл өндөр гарсны дараа ашиг баригчид (profit-taking) арилжаа хийснээр алтны ханш ялимгүй унаж, 8 сарын 27-ны байдлаар $4,600 орчим ам.долларын бүсэд хэлбэлзэж байна. Дэлхийн төв банкнууд 2-р улиралд 289 тонн алт нөөцөд авсан нь металлын ханшид урт хугацааны хүчтэй дэмжлэг болж байгааг Дэлхийн Алтны Зөвлөл онцоллоо.
Jackson Hole 2026 ба хөрөнгө оруулагчдын хүлээлт
Энэхүү 10 хоногийн санхүүгийн шуурганы гол зангилаа нь Вайоминг мужид эхэлж буй Jackson Hole 2026 дэлхийн төв банкны дарга нарын чуулга уулзалт юм. Холбооны Нөөцийн Сангийн дарга Кэвин Уорш (Kevin Warsh) уг уулзалтад анх удаа үг хэлэх бөгөөд 9 дүгээр сарын бодлогын хүүгийн шийдвэр, цаашдын мөнгөний бодлогын чиглэлийг хэрхэн тодорхойлохоос дэлхийн санхүүгийн зах зээл, тэр дундаа Ам.доллар болон алтны ханшийн дараагийн томоохон хөдөлгөөн шууд хамаарна.