2026-05-27

Дэлхийн валютын болон түүхий эдийн зах зээл сүүлийн өдрүүдэд макро эдийн засгийн гэнэтийн өөрчлөлтүүд болон геополитикийн томоохон хэлэлцээрүүдийн нөлөөгөөр хүчтэй савлагаатай байна. АНУ болон Ираны хоорондох түүхэн тохиролцооны мэдээ нь ам.долларын ноёрхлыг түр хугацаанд сааруулсан бол, Их Британи болон Евро бүсийн инфляц, үйлдвэрлэлийн зөрүүтэй үзүүлэлтүүд Евро, Фунт стерлинг-ийн харьцааг дахин нэмэгдүүлж эхэллээ. Мөн өнөөдөр буюу 5-р сарын 27-ны өдөр АНУ-ын Төв банкны шинэ даргын анхны мэдэгдэл зах зээлд шинэ хөдөлгөөнүүдийг авчирлаа.
Сүүлийн саруудад Ойрхи Дорнодод үүсээд байсан хурцадмал байдал намжих шатандаа орлоо. АНУ болон Ираны төлөөлөгчид Исламабад болон Оман улсын зуучлалтайгаар Ормузын хоолойн навигацийн аюулгүй байдлыг хангах, түр хугацаанд гал зогсоох болон хэсэгчилсэн хориг арга хэмжээг цуцлах тухай Санамж бичгийн (MOU) төсөл дээр тохиролцох боломжтой байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэв.
Их Британийн Үндэсний статистикийн хорооноос (ONS) танилцуулсан хэрэглээний үнийн индекс (CPI) санхүүгийн зах зээлийг гайхшрууллаа. Эрчим хүчний үнийн дээд хязгаар буурсан болон төсвийн зохицуулалтуудын нөлөөгөөр жилийн инфляц 3.3%-иас гэнэт 2.8% болж буурав. Үүнийг зах зээл 3.0% орчимд байна гэж таамаглаж байсан юм.
Өнөөдөр: Өнөөдөр буюу 5-р сарын 27-ны өдөр дэлхийн санхүүгийн зах зээлийн анхаарал АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (Fed) шинээр томилогдсон дарга Кевин Уорш (Kevin Warsh)-ийн хийсэн анхны албан ёсны мэдэгдэл дээр төвлөрлөө. Түүний хэлсэн үгс сүүлийн хэд хоног үргэлжилсэн ам.долларын уналтыг зогсоож, зах зээлд шинэ чиг хандлага тогтоолоо.
"Инфляцын эрсдэл бүрэн дарагдаагүй байна"
Кевин Уорш өөрийн илтгэлдээ АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгааг онцлон, хэрэв инфляц зорилтот 2%-ийн түвшин рүү тогтвортой буухгүй бол Төв банк бодлогын хүүг (3.50% - 3.75%) одоогийн түвшинд илүү урт хугацаагаар барих, шаардлагатай тохиолдолд дахин өсгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Зах зээлийн ерөнхий зураглалаас харахад АНУ-Ираны хэлэлцээрээс үүдэлтэй "тайвшрал" маш богино хугацаанд үргэлжилж, АНУ-ын Төв банкны хатуу байр суурь дэлхийн санхүүгийн зах зээлийг дахин ам.долларын ноёрхол руу хөтөлж эхэллээ.

2026-05-20
Дэлхийн санхүү, геополитикийн шинэ эргэлт: К.Уорш Fed-ийн даргаар томилогдож, Д.Трамп Бээжинд хэлэлцээ хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа хүрээнд БНХАУ-д хийх анхны....

2026-05-12
FED-ийн удирдлагын өөрчлөлт ба “Higher for Longer” бодлого
....

2026-04-29
Бүс нутгийн тогтворгүй байдал ба төв банкуудын “хүлээлтийн” тактик
....

2026-04-21
Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”
2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө ....

2026-04-14
АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо.
2026 оны 4-р сарын дунд үе буюу энэ долоо хоногт дэлхийн санхүү болон түүхий эдийн зах зээлд....