Санхүүгийн зах зээл: AI-ийн өсөлт ба Төв банкнуудын шийдвэр

2026-08-04

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээл геополитикийн болон эдийн засгийн чухал үйл явдлуудаар дүүрэн байлаа. Дэлхийн томоохон төв банкнууд бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулснаас гадна технологийн салбарын томоохон компаниудын санхүүгийн тайлан, АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд зах зээлийн хөдөлгөөнийг чиглүүлж байна.

blg

Төв банкнуудын хувьд АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (Fed) 7-р сарын 29–30-ний FOMC-ийн хурлаараа бодлогын хүүгээ 3.50% – 3.75% зайд хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд харин Английн Төв Банк 7-р сарын 30-нд болсон хурлаараа бодлогын хүүгээ 3.75% дээр хэвээр хадгалах шийдвэрийг 6-3 саналаар баталсан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй эрчим хүчний үнийн хэлбэлзэл нь инфляцын дарамтыг эргэн нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа. Түүнчлэн Японы Төв Банк 7-р сарын 31нд бодлогын хүүгээ 1.0% буюу одоогийн түвшинд нь үлдээсэн бөгөөд долоо хоногийн төгсгөлд АНУ-ын Сангийн яам болон Япон улс хамтран иений ханшийг дэмжих уулзалт хийсэн нь валютын зах зээлд онцлох үйл явдал боллоо.

Хөрөнгийн болон макро эдийн засгийн хувьд Microsoft болон Amazon компаниудын улирлын санхүүгийн тайлан нь хиймэл оюун ухаан (AI) салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт тогтвортой байгааг харуулж, технологийн хувьцаануудын ханш сэргэхэд голлон нөлөөлөв. Тухайлбал, Microsoft компани санхүүгийн тайлангийнхаа дараа зах зээлийн үнэлгээгээ богино хугацаанд 100 гаруй тэрбум ам.доллароор өсгөж, түүхэн дээд түвшиндээ дөхсөнөөр S&P 500 индекс ойролцоогоор 1%-ийн өсөлт үзүүлсэн юм. Гэсэн хэдий ч АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.7%-д дөхөж, сүүлийн саруудын өндөр түвшинд хүрсэн нь хувьцааны цаашдын өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлалаа. Бас нэгэн чухал үзүүлэлт болох АНУ-ын ДНБ-ий гүйцэтгэл жилийн 1.5%-ийн өсөлттэй гарч, хүлээлтээс ялимгүй доогуур дүнтэй гарсан ч дотоодын хувийн хэрэглээний эрэлт 3.9%-ийн өсөлттэй гарсан нь АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авах чадамж чанга хэвээр байгааг баталж байна.

Дараагийн гол хүлээлт: Хөдөлмөрийн зах зээлийн тайлан (NFP)

Эдгээр үйл явдлын дараагаар хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд одоо АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан (NFP) байна. Өмнөх буюу 2026 оны 6-р сарын NFP тайлангаар хөдөө аж ахуйн бус салбарт шинээр 57,000 ажлын байр нэмэгдсэн нь шинжээчдийн таамаглаж

байсан 110,000-аас нэлээд буурсан үзүүлэлт байсан ч ажилгүйдлийн түвшин 4.2% болж мөн буурсан үзүүлэлттэй гарсан юм. Зах зээлийн дараагийн чиг хандлагыг тодорхойлох 7-р сарын NFP-ийн албан ёсны мэдээ 2026 оны 8-р сарын 7-ны Баасан гарагт (Улаанбаатарын цагаар орой 20:30-д) зарлагдахаар хүлээгдэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү шинэ тоо баримт нь Холбооны Нөөцийн Сан ирэх 9-р сарын хурлаараа бодлогын хүүг нэмэгдүүлэх үү, эсвэл одоогийн түвшинд хэвээр хадгалах уу гэдэг шийдвэрийг гаргахад хамгийн жинтэй нөлөө үзүүлэх шалгуур болох юм.

Ижил төстэй блог

gift

2026-07-30

NEWS

Удирдах зөвлөлийн гишүүдийн зөрчилдөөнтэй байр суурь ба зах зээлийн савлагаа

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн Бодлогын зөвлөл (FOMC) суурь хүүгээ 3.50%–3.75% түвшинд хэвээр үлд....

gift

2026-07-20

NEWS

Дэлхийн санхүүгийн зах зээлийн долоодугаар сарын дунд үеийн тойм

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээл геополитикийн эрсдэл болон....

gift

2026-06-03

NEWS

Төв банкнуудын бодлогын хүлээлт ба макро эдийн засгийн үзүүлэлтүүд

Зургадугаар сарын эхний Баасан гарагт танилцуулагдах Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тай....

gift

2026-05-27

NEWS

Дэлхийн санхүүгийн тойм: Геополитикийн "тайвшрал" ба инфляцын савлагаа

Дэлхийн валютын болон түүхий эдийн зах зээл сүүлийн өдрүүдэд макро эдийн засгийн гэнэтийн өөрч....

gift

2026-05-20

NEWS

Дэлхийн санхүү, геополитикийн шинэ эргэлт: К.Уорш Fed-ийн даргаар томилогдож, Д.Трамп Бээжинд хэлэлцээ хийв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа хүрээнд БНХАУ-д хийх анхны....

Санхүүгийн зах зээл: AI-ийн өсөлт ба Төв банкнуудын шийдвэр | My Blog