2026-04-29

(2026.04.22 – 04.29)
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл бүс нутгийн тогтворгүй байдал, эрчим хүчний үнийн өсөлт болон төв банкуудын бодлогын тодорхойгүй байдлын дунд өндөр хэлбэлзэлтэй арилжаалагдлаа. АНУ–Ираны мөргөлдөөн, Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатал, мөн инфляцын дахин сэргэх эрсдэл нь хөрөнгө оруулагчдыг илүү болгоомжтой байр суурь баримтлахад хүргэж, зах зээлд “risk-off” төлөв давамгайлав.
АНУ-ын инфляцын дарамт бүрэн намжаагүй хэвээр байна. BEA-ийн хамгийн сүүлийн мэдээллээр 2-р сарын PCE инфляц жилийн дүнгээр 2.8% байсан бол дараагийн PCE тайлан 4-р сарын 30-нд гарахаар байна. Энэ нь Fed-ийн 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул бодлогын хүүг хурдан бууруулах орон зай хязгаарлагдмал байна.
Reuters-ийн санал асуулгаар FED 2026 онд хүү бууруулах шийдвэрээ наад зах нь хэдэн сараар хойшлуулах магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна. Үүнд Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, инфляцын хоёр дахь давлагааны эрсдэл голлон нөлөөлж байна.
Нефтийн зах зээл долоо хоногийн турш хүчтэй савлав. Хормузын хоолойн саатал болон Ираны эсрэг хориг, бүс нутгийн цэргийн хурцадмал байдал нь нийлүүлэлтийн эрсдэлийг өсгөж, Brent нефтийн үнийг $110-аас дээш түвшинд хүргэлээ.
Алтны хувьд геополитикийн эрсдэл, инфляцын хамгаалалт гэсэн хоёр хүчин зүйл эрэлтийг дэмжиж байгаа ч ам.долларын ханш болон бондын өгөөж өсөх нь өсөлтийг хязгаарлаж байна. Reuters-ийн мэдээлснээр алт долоо хоногийн дүнгээр буурах төлөвтэй байсан ч зах зээл инфляц болон АНУ–Ираны нөхцөл байдлыг анхааралтай ажигласан хэвээр байна.
Ам.доллар өндөр хүүгийн хүлээлт, аюулгүй хөрөнгийн эрэлтээр дэмжигдэж байна. Харин Японы йен сул хэвээр байгаа ч BoJ-ийн сүүлийн шийдвэрийг бүрэн “зөөлөн” гэж дүгнэхэд эрт байна. Японы Төв банк бодлогын хүүгээ 0.75% дээр хадгалсан ч 9 гишүүний 3 нь хүүг 1.0% болгох санал гаргасан нь инфляцын дарамтад илүү анхаарч эхэлснийг харуулж байна.
Евро болон фунтын хувьд нөхцөл байдал илүү төвөгтэй байна. ECB болон BoE хүүгээ хэвээр хадгалах хүлээлттэй байгаа ч эрчим хүчний үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаа тул “хүү бууруулах” бус, харин хүүг удаан хугацаанд өндөр хадгалах эсвэл зарим тохиолдолд дахин өсгөх эрсдэл нэмэгдэж байна.
Зах зээлийн гол анхаарал Fed-ийн 4-р сарын 29–30-ны хурлын шийдвэр, 4-р сарын 30-ны PCE инфляцын тайлан болон 5-р сарын 8-нд гарах АНУ-ын (NFP) хөдөлмөрийн зах зээлийн тайланд төвлөрнө.
Хэрэв Fed бодлогын хүүгээ хэвээр хадгалж, инфляцын эрсдэлийг онцолсон хатуу байр суурь илэрхийлбэл ам.доллар үргэлжлэн дэмжигдэх магадлалтай. Харин Ойрхи Дорнодод дипломат ахиц гарч, Хормузын тээвэрлэлт тогтворжвол нефтийн үнэ богино хугацаанд буурах боломжтой.
Одоогийн зах зээлийн орчин инфляц, геополитик, төв банкны бодлогын хүлээлт гэсэн гурван гол хүчин зүйлээс хамааран маш мэдрэмтгий байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид болон арилжаачид богино хугацааны огцом савлагаанаас болгоомжилж, хэт өндөр эрсдэлтэй position нээхээс зайлсхийж, эрсдэлийн удирдлагатай стратеги баримтлах нь зүйтэй.

2026-04-21
Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”
2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө ....

2026-04-14
АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо.
2026 оны 4-р сарын дунд үе буюу энэ долоо хоногт дэлхийн санхүү болон түүхий эдийн зах зээлд....

2026-04-07
Геополитик ба инфляцын дарамт: Зах зээлд өндөр хэлбэлзэл давамгайлж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, түүхий ....

2026-03-17
Геополитик, нефть болон инфляцын дарамт зах зээлийн чиглэлийг тодорхойлов.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөн гол хүчин зүйлс ....

2026-03-10
Газрын тосны үнэ огцом өсөж, АНУ-д эдийн засгийн агшилтын эрсдэл нэмэгдлээ.
2026 оны 3-р сарын эхний долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл геополитикийн эрсдэл болон эрчим....