Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”

2026-04-21

2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө үзүүлсэн мэдээнүүдыг тоймлон хүргэе.

Дэлхийн зах зээлд шинэ цочрол бий болов.

2026 оны 4-р сарын 13-нд АНУ Ираны боомтуудыг чиглэсэн тэнгисийн хорио албан ёсоор эхлүүлснээр олон улсын худалдааны урсгалд, тэр дундаа нефтийн нийлүүлэлтэд шууд цохилт өгсөн юм. Үүний үр дүнд өдөрт ойролцоогоор 2 сая баррель нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэж, зах зээл үүнийг орчин үеийн хамгийн том “supply shock”-уудын нэг гэж үнэлж эхэллээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны зүгээс Hormuz-ийн хоолойг хэсэгчлэн хаах, нээх тактикийн хариу үйлдэл үзүүлснээр дэлхийн нефтийн тээвэрлэлтийн 20 орчим хувь дамждаг стратегийн бүсэд тодорхойгүй байдал эрс нэмэгдэж, зах зээлд эрсдэлийн үнэлгээ огцом өссөн байна.

NEFT

Нефтийн зах зээл: Үнийн өсөлт ба өндөр хэлбэлзэл

Геополитикийн энэхүү хурцадмал байдал нь газрын тосны зах зээлд шууд нөлөөлж, Brent төрлийн нефтийн үнэ богино хугацаанд 5% хүртэл өсч, $95 орчимд зарим үед $100 хүртэлх өндөр хэлбэлзэл ажиглагдав. Мөн АНУ Ираны нефть тээвэрлэгч хөлгийг саатуулсан нь зах зээлд нэмэлт цочрол өгч, WTI болон Brent нефтийн үнэ 6–7%-ийн өсөлт үзүүлсэн байна.

Supply side дарамт цаашид үргэлжилбэл нефтийн үнэ өсөх потенциал хэвээр байгаа бөгөөд зарим шинжээчид дэлхийн нефтийн нөөц ойрын хугацаанд 900 сая баррелиар буурах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Түүхий эдийн зах зээлд үзүүлэх нөлөөний хувьд, нефтийн үнэ өсөх нь инфляцын хүлээлтийг нэмэгдүүлж, улмаар төв банкууд бодлогын хүүг бууруулах боломжийг хумих хандлагатай. Үүний үр дүнд алт (XAUUSD) богино хугацаанд өсөх боломжтой ч өндөр хүүгийн хүлээлтээс шалтгаалан дарамтад орж, хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлтэй байна.

Форекс зах зээл: USD, safe-haven урсгал ба валютын хөдөлгөөн

Эрсдэл нэмэгдсэн үед валютын зах зээлд “risk-off” хандлага давамгайлж, хөрөнгө оруулагчид аюулгүй хослол руу шилжих хөдөлгөөн эрчимжив.

  • USD индекс (DXY) чангарч, ам.долларын эрэлт нэмэгдэв
  • JPY, CHF зэрэг safe-haven валютууд дэмжлэг авлаа
  • EUR, GBP зэрэг эрсдэлд мэдрэмтгий валютууд дарамтад орж суларсан

Ийм нөхцөлд Forex зах зээлд богино хугацааны volatility огцом нэмэгдэж, мэдээ дагасан хурдан хөдөлгөөнүүд давамгайлж байна.

Дипломат хүлээлт ба “wait-and-see” төлөв

Хэдийгээр нөхцөл байдал хурц хэвээр байгаа ч АНУ болон Ираны хооронд хэлэлцээр эхлэх боломжтой гэх дохио зах зээлийг хэсэгчлэн тайвшруулж, нефтийн үнэ богино хугацаанд буурах, хөрөнгийн зах зээл түр сэргэх хөдөлгөөнүүдийг бий болгож байна.

Азийн зах зээлүүд тодорхой хэмжээнд өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчид эрсдэл ба боломжийн хооронд тэнцвэр хайсан “хүлээлтийн” төлөвт шилжээд байна.

Макро эдийн засгийн дарамт: Stagflation эрсдэл

Эрчим хүчний үнэ өсөх нь зөвхөн зах зээлийн богино хугацааны савлагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн эдийн засагт дараах дарамтыг үүсгэж байна:

  • Үйлдвэрлэлийн зардал өснө
  • Хэрэглээ буурна
  • Эдийн засгийн өсөлт саарна
  • Инфляц өндөр хэвээр хадгалагдана

Энэ нь “stagflation” буюу өндөр инфляц + сул өсөлтийн хосолсон эрсдэлийг нэмэгдүүлж, төв банкуудын бодлогын шийдвэрийг улам хүндрүүлж байна.

Дараагийн зах зээлийн чиг хандлага юунаас хамаарах вэ?

Одоогийн нөхцөлд дэлхийн санхүүгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүчин нь геополитикийн эрсдэл болж, ялангуяа АНУ–Ираны зөрчил нефтийн нийлүүлэлтэд шууд нөлөөлж, улмаар:

  • Түүхий эдийн зах зээлд үнэ өсөлт, өндөр савлагаа
  • Форекс зах зээлд USD болон safe-haven валютуудын чангарал
  • Хөрөнгийн зах зээлд уналт, risk-off сэтгэл зүй гэсэн цогц нөлөөг үүсгэж байна.

Ижил төстэй блог

Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр” | My Blog