2026-03-17
(2026.03.09 – 2026.03.15 зах зээлийн тойм)
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүүтэй геополитикийн нөхцөл байдал байлаа. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж, ялангуяа Персийн булан болон Hormuz-ын хоолойн орчимд нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь газрын тосны үнийг огцом өсгөж, инфляц дахин нэмэгдэх хүлээлтийг идэвхжүүлэв. Үүний нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын хандлага “risk-off” төлөв рүү шилжиж, ам.доллар болон алт зэрэг хөрөнгүүд рүү урсгал нэмэгдсэн долоо хоног болж өнгөрлөө.
Долоо хоногийн эхэнд буюу 3-р сарын 10-нд Японы 2025 оны IV улирлын ДНБ 1.3%-д хүрч өссөн нь эдийн засгийн идэвхжил тодорхой хэмжээнд сайжирч буйг харуулсан ч зах зээлийн ерөнхий хандлагыг өөрчилж чадсангүй. Учир нь нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалан импортын зардал нэмэгдэх хүлээлт давамгайлж, эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай Япон улсын хувьд иений ханшид дарамт үзүүлсээр байв. Үүний үр дүнд USD/JPY ханш 156.0–159.0 орчимд хэлбэлзэж, ам.долларын давуу байр суурь хадгалагдсан хэвээр үлдсэн байна. Мөн Японы төв банкны мөнгөний бодлогын тодорхойгүй байдал зах зээлийн итгэлийг сулруулж, иений сулралыг гүнзгийрүүлсэн хэвээр байлаа.
АНУ-ын хувьд инфляцын үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой гарсан ч энэ нь ам.долларын ханшид сулруулах нөлөө үзүүлсэнгүй. Хэрэглээний үнийн индекс (CPI) сарын дүнгээр 0.3%, суурь CPI 0.2% орчимд бүртгэгдсэн нь инфляц огцом нэмэгдээгүйг харуулсан боловч зах зээл геополитикийн эрсдэлийг илүү өндөр үнэлж байв. Тодруулбал, дэлхийн нефть болон LNG нийлүүлэлтийн гол гарц болох Hormuz-ын хоолойн эрсдэл нэмэгдсэн нь ирээдүйн инфляц өсөх хүлээлтийг дэмжиж, ам.долларын эрэлтийг хадгалсан байна. Үүний зэрэгцээ EUR/USD ханш 1.16 түвшнээс 1.14 орчим хүртэл буурч, долларын ханш бэхжих хөдөлгөөн давамгайллаа.
Долоо хоногийн дунд үеэс газрын тосны зах зээл дээрх өсөлт улам эрчимжив. Brent болон WTI төрлийн нефтийн үнэ баррель тутамд 100 ам.долларт ойртож, эрчим хүчний зардал өсөх хүлээлт Европын эдийн засагт дарамт үзүүлэв. Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн сул үзүүлэлтүүд нь эдийн засгийн суурь эмзэг байгааг бататгаж, евро валютын ханшид нэмэлт дарамт үүсгэв. Энэ үед зах зээлд эрсдэлээс зайлсхийх хандлага улам нэмэгдэж, алт болон ам.доллар зэрэг “safe-haven” хөрөнгүүдийн эрэлт зэрэгцэн өссөн байна.
Долоо хоногийн төгсгөлд нефтийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байж, гуравдугаар сарын эхнээс хойш нийтдээ 20–30%-ийн өсөлт үзүүлсэн нь инфляцын дараагийн давалгааны эрсдэлийг улам нэмэгдүүлэв. Энэ нөхцөлд алт инфляцын эсрэг хамгаалалтын хэрэгсэл (inflation hedge) хэлбэрээр дэмжлэг авч, өндөр түвшинд тогтвортой хадгалагдах суурь бүрдсэн байна. Гэсэн хэдий ч ам.долларын чангарлын нөлөө алтны өсөлтийн хурдыг тодорхой хэмжээнд хязгаарласан хэвээр байв.
Ийнхүү өнгөрсөн долоо хоногт зах зээлд геополитикийн эрсдэлээс эхэлсэн нөлөөлөл нефтийн үнийн өсөлтөөр дамжин инфляцын хүлээлтийг өөрчилж, улмаар төв банкуудын бодлогын чиглэл, валютын ханшид шууд нөлөөлсөн гинжин урвал тод ажиглагдлаа. Үүний үр дүнд ам.доллар хамгаалалтын урсгалаар дэмжигдэж, евро эрчим хүчний эмзэг байдлаас шалтгаалан суларч, иен импортын дарамт болон бодлогын тодорхойгүй байдлын дунд савласан хэвээр үлдэв.
Цаашдын төлөв:Ойрын хугацаанд зах зээлийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйлс нь:
Хэрэв эрчим хүчний зах зээл дээрх тодорхойгүй байдал үргэлжилбэл инфляц дахин нэмэгдэх, улмаар бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах магадлал өснө. Энэ нь ам.долларын давамгай байдлыг хадгалах үндсэн нөхцөл болж, харин алтны ханш инфляцын дэмжлэг болон хүүгийн дарамтын дунд хоёр талт нөлөөнд хэвээр байх төлөвтэй байна.

2026-04-29
Бүс нутгийн тогтворгүй байдал ба төв банкуудын “хүлээлтийн” тактик
....

2026-04-21
Нефтийн зах зээл “хямралын ирмэг дээр”
2026 оны 4-р сарын 13-наас 21-ний хооронд дэлхийн санхүүгийн зах зээлд голлох нөлөө ....

2026-04-14
АНУ Ираны боомтуудад хориг тавьснаар нефтийн үнэ савлаж, алт өсөлтийн дарамтад орлоо.
2026 оны 4-р сарын дунд үе буюу энэ долоо хоногт дэлхийн санхүү болон түүхий эдийн зах зээлд....

2026-04-07
Геополитик ба инфляцын дарамт: Зах зээлд өндөр хэлбэлзэл давамгайлж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, түүхий ....

2026-03-10
Газрын тосны үнэ огцом өсөж, АНУ-д эдийн засгийн агшилтын эрсдэл нэмэгдлээ.
2026 оны 3-р сарын эхний долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл геополитикийн эрсдэл болон эрчим....